ТӨРӨӨС ЭКОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ тогтоол

1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

 

Улаанбаатар хот

Дугаар 106

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь :

1."Төрөөс экологийн талаар баримтлах бодлого"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Байгаль орчны болон хөгжлийн хөтөлбөр, төслүүдийг "Төрөөс экологийн талаар баримтлах бодлого"-д нийцүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар /М.Энхсайхан/-т даалгасугай.

                                    ДАРГА                                                            Р.ГОНЧИГДОРЖ