ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ тогтоол

2015 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

 

Улаанбаатар хот

Дугаар 325

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 02/02 дугаар зөвлөмж, Монгол Улсын нэгдэн орсон “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ийн 6 дугаар зүйлийн “а”-д заасныг тус тус үндэслэн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Биологийн олон янз байдлын тухай үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд үүрэг болгосугай.

3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын төсөл, хөтөлбөрт хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрүүдийн тухай” Засгийн газрын 1996 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн   163 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                       Ч.САЙХАНБИЛЭГ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд                                                        Д.ОЮУНХОРОЛ