Хотуудыг илүү тогтвортой хөгжлийн замд оруулах талаар зарим нэг жишээнүүд

Салангид хотуудаас (Metropolis) хаяа нийлсэн хотууд (megalopois) руу сүүлийн үед ихээхэн чиглэх болжээ.

Тэгвэл хот суурин газар нь соёл урлагын арга хэмжээнүүдийн төв, технологийн шинэчлэлийн хөдөлгүүр, мөн түүнчлэн ядуурал, байгаль орчны доройтлын халуун цэг болсон хотууд дэлхийн тогтвортой хөгжилд хүрэх замд том найдвар, мөн том асуудал болсоор байна.

Яагаад? Хотууд нь дэлхийн хуурай газрын 2 хувийг эзэлдэг боловч тэд нийт байгалийн баялагийн 75 хувийг хэрэглэж байна. Маш богинохон хугацаанд бид суурин газруудын дэлхий болж хувирсаар байна.

1950 онд дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь хотод амьдарч байсан бол 2000 онд тал хувь хотод амьдарч, 2008 онд нийт хүн амын ихэнхи нь хотын иргэд болов. Энэ хандлага цаашид үргэлжилсээр 2050 онд дэлхийн хүн амын гуравны хоёр нь буюу нийт 6 тэрбум хүн хот суурин газар амьдарна. 
Хотууд хаяагаа улам тэлсээр л 1 саяаас дээш хүн амтай хотын тоо 1900 онд 11 байсан бол энэ тоо 2000 онд 378-д хүрсэн нь цаашид улам нэмэгдэх хандлагатай байна. 2025 он гэхэд энэ тоо 600-д хүрч үүний бараг 500 нь хөгжиж буй орнуудад байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Тэгэхээр ногоон хотууд нь хүн болон байгаль орчны сайн сайхан байдал, хөгжлийн хамгийн чухал анхаарлын цэг юм. Сайн мэдээ гэвэл, шинэ тутам хөгжиж буй хотууд өмнөх хуучин хотуудын сайн, муу туршлагыг цэгнэн үзсэний үндсэн дээр илүү үр ашигтайгаар хөгжих боломжтой. Дашрамд хэлэхэд хуучин хотууд маань гэсэн зүгээр суугаагүй. Тэд ч мөн ногоон хот болохын төлөө хүчин чармайлт гаргасаар байгаа. Хотуудыг илүү тогтвортой хөгжлийн замд оруулах талаар зарим нэг жишээнүүдийг дурдъя.

Дугуй унах нөхцөлийг сайжруулах

Филиппиний Манила хотын бүрэлдэхүүнд ордог 17 метрополитан бүсийн нэг болох Марикинад 1999 онд нийтийн моторт тээврийн хэрэгслэлийн оронд дугуй ашиглах боломжийг өргөжүүлэх зорилгоор голын эрэг дагуу болон замын хажуугаар дугуйн замын сүлжээ барьж эхэлсэн юм. Өнөөг хүртэл Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар орон сууцны хорооллуудыг суурь, зах зээл, албан газруудтай холбосон нийт 52 км дугуйн зам тавьсан байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа боловсрол болон дугуйн зээлийн хөтөлбөрийн үр дүнд уг сүлжээ Манилад дугуйны тоог 2 дахин илүү нэмэгдэхэд түлхэц болсон байна. Одоо нийт өрхийн тал нь цөөндөө нэг дугуйтай байгаагийн зэрэгцээ дугуйгаар явахад хугацаа бага зарцуулах болсон тул хүмүүсийн дугуй унах сонирхол ихсэж байна.

Барилга барих эртний арга

Малигийн Дженне хотын шавар тоосгон барилгууд нь шавар, зуурмаг гэх мэт газрын материал ашиглан жинхэнэ шалгарсан, байгаль орчинд ээлтэй хуурай бүсэд амьдрах орон сууц барих боломжтойг харуулж байна. Ферей гэж нэрлэдэг тоосгыг элс, шавар, мөн будаа цайруулахад гарсан хальс ашиглан хийж наранд шарж хутгадаг байна.

Шавар гипсээр хийж бүрэгдсэн материал нь зузаан хана байгалийн тусгаарлагчийн үүрэг гүйцэтгэж, байшин дотор өдөр сэрүүн шөнөдөө дулаан байлгадаг байна. Джене хот ЮНЕСКО (НҮБ-ын Боловсрол шинжлэх ухаан, соёлын байгууллага)-гийн Дэлхийн өв газраар бүртгэгдсэн байна.

Орхигдсон барилгуудыг амьдралтай болгох /place making/

Их Британийн Бристол хотын Үл үзэгдэх цирк гэсэн нэртэй орхигдсон барилгуудыг дахин ашиглан дайчин, өнгөлөг урлагийн тоглолт үзүүлдэг хамтлагийн гишүүд тэр газрыг орон нутгийн урлагын тоглолт хийх, олон нийт цугларах газар болгон өөрчилхөөр шийджээ. Ингэснээр тэнд үдшийн кинонууд, семинар, ярилцлага, давтлага сургууль мөн мэдээж циркийн үзүүлбэрүүд хийгдэх боломжтой болох юм. Орон нутгийн оршин суугчид мөн уг санааг найрсагаар дэмжин хүлээн авч, Бристол хотын зөвлөл болон бусад байгууллагуудтай хамтран Artspace Lifestyle урлагын орон зай нэртэй, жүжигчдээр удирдуулсан байгууллага байгуулан, ашиглалт муутай, асуудалтай эдлэн газруудыг доргионтой өөрийгөө тэтгэх чадвартай бүтээн байгуулалтын төв болгон хувиргахаар ажиллаж байна.

Source: Sustainable mongol