Ногоон кино

Байгаль орчин, экологийн тулгамдсан асуудлыг хөндсөн, таны харах өнцгийн өөрчлөх сонирхолтой кино жагсаалтыг хүргэж байна. 

1.HOME (2009)

Францын найруулагч Лук Бессоны найруулсан баримтат төрлийн энэхүү киног жагсаалтын хамгийн эхэнд дурдъя. Байгаль орчны хурц асуудлуудад үзэгч өөрийгөө буруутгахуйц, гэмшил төрүүлэхүйц бүтээл болсон тул үзсэн хүний үйлдлийг өөрчилж чадна гэдэгт итгэлтэй байна. Найруулагчаас та яагаад киногоо “Home” буюу гэр гэж нэрлэсэн бэ? гэхэд “Гэр гэдэг үг янз бүрийн соёл, хэл болгонд яг ижил утгыг агуулдаг. Хэдэн ч насны хүн байсан хамаагүй бүр хүүхэд хүртэл гэрийг яг хайр гэдэгтэй ижил утгаар ойлгодог. Энэ талаас нь хайрлаж хамгаалах нь чухал” гэсэн байна. Кино нь бүхэлдээ дэлхий дээрх янз бүрийн газруудыг агаараас авсан гайхалтай дүр зураглалаас бүрддэг. Дэлхий дээрх амьдралын олон янз байдал болон экологийн тэнцвэрт байдалд хүн төрөлхтөн хэрхэн заналхийлж байгааг далайцтай хэлбэрээр харуулсан юм. Дэлхий дээр амьдрал үүсээд 4 тэрбум жилийн нүүрийг үзэж байна. Гэвч хүний оролцооноос үүдэж буй байгалийн сүйдэл нь ердөө сүүлийн 50 жилд тохиолдсон зэрэг сэтгэл эмзэглүүлэм олон баримтуудыг гаргаж ирснээрээ онцлог юм.

 

2.Before the flood (2016)

Энэхүү кино нь 2016 оны 9-р сард Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийсэн. “National Geography”, алдарт жүжигчин Леонардо Ди Каприотой хамтран гаргасан уур амьсгалын өөрчлөлтийн талаарх асуудлыг хөндсөн баримтат төрлийн бүтээл юм. 

Ди Каприо дэлхийн өнцөг булан бүрд зочилж хүний үйл ажиллагаанаас үүдсэн дэлхийн дулаарлын нөлөөг судалж мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчидтай ярилцаж буй хэлбэрээр хийгджээ. Энэ бол бидний амьдарч буй дэлхийд юу болж байгаа тухай, энэ хэвээр байвал юу тохиолдох, хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд бид юу хийж чадах тухай цогцоор нь өгүүлэх сайн бүтээл юм. Уур амьсгалын өөрчлөлтийн зонхилох шалтгаан нь байгууллагын лоббичид, улс төрчдөөс ихээхэн хамаардаг гэсэн шинэлэг санааг хэрхэн гаргаж ирснийг та өөрөө үзээд дүгнэнэ биз ээ.

 

3.Mother (2017)

Mother буюу “Эх” кино нь 2017 онд анх цацагдсан бөгөөд Darren Aronofsky-ийн бичиж найруулсан Америкийн сэтгэл зүйн аймшгийн жанрын кино юм. Женнифер Лоуренс, Хавиер Бардем, Эд Харрис, Мишель Пфайферф нарын чадварлаг, өндөр үнэлгээтэй жүжигчид гол дүрийг бүтээжээ. Алслагдсан хөдөө газар нөхөртэйгөө амьдардаг нэгэн бүсгүйн байшинд үл таних хосууд зочилсноор хачин жигтэй зүйлс тохиолдож эхэлдэг. Магадгүй та энэ кино байгаль орчинтой хэрхэн холбогдож байгаа юм бэ гэж гайхаж байгаа байх. Сэтгэл зүйн тэр дундаа аймшгийн кино шүү дээ. Найруулагч уг бүтээлээр байгаль орчинтой холбоотой асуудлыг хүмүүсийн үйлдлээр харуулахыг зорьсон. Хэдийгээр кино нь шүүмжлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлсэн боловч Библийн санаа болон хүчирхийллийг харуулсан хэд хэдэн дүрслэл нь зөрчилдөөн дагуулсан.

 

4.Downsizing (2017)

Downsizing бол Payne, Jim Taylor нарын бичсэн Александр Пийнийн найруулсан 2017 Америкийн инээдмийн кино-драмын төрлийн кино юм. Matt Damon, Christoph Waltz, Hong Chau, Kristen Wiig нар тоглосон. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг шийдэх арга замыг эрэлхийлж буй эрдэмтэн Др. Жøгген Асбронсен нь хүнийг "жижгэрүүлэх" буюу ердөө 12.7 см өндөртэй болгох загварыг бий болгосноор киноны үйл явдал эхэлдэг. Тэрбээр эхнэр Анне-Хеленийн хамт энэхүү нээлтийг өөрсдөдөө туршиж, жижгэрүүлэх үйл явц нь ямар нэгэн гаж нөлөөгүй хэмээн баталж, дэлхий дахинд танилцуулах болно. Хог хаягдлыг багасгах замаар байгаль орчинд ээлтэй амьдралыг бий болгох нь уг нээлтийн гол санаа байв. Омаха мужид амьдардаг гэрлэсэн хос болох Паул, Одрей Сафанек нар санхүүгийн бэрхшээлтэй асуудлуудтай тулгараад байлаа. Харин өөрсдийгөө жижгэрүүлснээр мөнгөний үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар амьдралаа дээшлүүлж чадна хэмээн үзнэ. Жижгэрэхээр шийдсэн хосуудын амьдрал хэрхэн үргэлжлэх бол?

 

5.Into the wild (2007)

“Into the wild” нь Sean Penn-ий найруулсан намтарчилсан төрлийн уг кино 2007 онд анх олон нийтэд цацагдаж байжээ. 1990 оны эхэн үед Өмнөд Америкийг хөндлөн туулж Аляскийн зэрлэг байгальд очих зорилго тавьсан аялагч Christopher McCandless-ийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн. 1990 оны 5-р сард McCandless дөнгөж ахлах сургуулиа төгсөж, улсынхаа нэр хүндтэй хэд хэдэн коллежоос урилга хүлээн авсан мэдлэгтэй сурагчийн нэг байлаа. Гэвч нэг л өдөр McCandless бүх зээлийн картуудаа болон бичиг баримтуудаа устгаж, уламжлалт амьдралаа үгүйсгэж, холдохоор шийддэг. Тэрбээр Оксфам руу өөрийн бараг бүх хадгаламжаа хандивлаж, аялалд гардаг. McCandless эцэг, эх, дүүдээ юу хийж байгаа, эсвэл хаашаа явж байгаагаа хэлдэггүй. Крис цөл рүү аялж, хаягдсан хотын автобусанд зуслан байгуулж, "The Magic Bus" гэж нэрлэдэг. Эхэндээ, McCandless түүний эргэн тойронд буй байгалийн гоо үзэсгэлэнг биширч яг одоогоороо амьдрах нь түүнд хэмжээлшгүй их аз жаргал, эргэцүүллийг өгдөг. Тэрбээр 22 калибрын буугаар ан хийж, ном уншиж, өөрийнхөө бодлоор өдрийн тэмдэглэл хөтөлж, өөрийгөө шинэ амьдралд бэлтгэдэг.

 

6.Erin Brockovich (2000)

Susannah Grant кино зохиолыг бичиж Стивен Содербергег найруулсан уг дэлгэцийн бүтээл 2000 онд үзэгчдийн хүртээл болсон. Америкийн намтарчилсан төрлийн уг кинонд Эрин Брокович гэх эмэгтэйн бодит түүхийг өгүүлдэг бөгөөд эрчим хүчний корпораци "Pacific Gas and Electric Company" (PG & E) -ийн байгаль орчинд учруулж буй хор хөнөөлийн эсрэг дээд боловсролгүй, ганц бие эмэгтэй хэрхэн тэмцэж буй тухай өгүүлдэг. Гол дүрд Julia Roberts тоглож тус дүрээр Оскарын шагнал хүртсэн. 

 

7.Wall-E (2008)

WALL-E (WALL · E) нь Pixar Animation Studios, Walt Disney Pictures-ийн 2008 онд хамтран гаргасан Америкийн шинжлэх ухааны уран зөгнөлт анимейшн кино юм. Уг киног Жим Моррисын найруулж Эндрю Стантон, Жим Рурдон нар хамтран бичсэн. Дэлхий дээр ганцаараа үлдэж бүх хогийг багцалж цэвэрлэдэг роботын тухай өгүүлдэг тус кино нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах хайр энэрлийг харуулсан шилдэг бүтээл юм. 

 

8.Avatar (2009)

Жеймс Камероны найруулсан тус кино нь хүн байгалийн нарийн холбоог харуулсан бүтээл юм. Уул уурхайн колони тэлэх нь Наугийн орон нутгийн овог аймгийг үргэлжлүүлэн оршин тогтнох аргагүйд хүрч уугуул иргэд газар нутгийнхаа төлөө тэмцэж буй талаар өгүүлдэг. Камерон 1997 онд “Титаник” киног дууссаны дараагаар зураг авалтыг хийхээр төлөвлөж байсан ч шаардлагатай техник технологи байгаагүй учраас зураг авалт хойшилсон гэдэг. Тус кинонд шинэ хөдөлгөөнт дүрслэл хийх аргачлалыг аргачлалыг өргөн ашиглаж кино урлагт шинэ дэвшил авч ирсэн.   

 

9.An Inconvenient Truth (2006)

“Ал Горе” компани дэлхийн дулаарлын талаар хүмүүст боловсрол олгох зорилгоор тус баримтат киног 2006 онд үзэгчдийн хүртээл болгосон. Найруулагчаар нь Дэвис Гаггенхайм ажилласан тус кино Академийн шагнал гардуулах ёслолын шилдэг хоёр шагналыг тэргүүлсэн. Мөн 26 сая долларын ашиг орлого олсон амжилтаар "box office"-т бичигдэж Америкийн хамгийн сүүлийн үеийн хамгийн өндөр орлоготой баримтат кино болсон. Дэлхийн дулаарлын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчны хөдөлгөөнийг дахин сэргээх зорилготой тус киног дэлхий даяар сургуулиудын шинжлэх ухааны хөтөлбөрт тусгасан нь зарим нэг маргаан дагуулсан.