Грета Тунбэрг оны онцлох хүнээр нэрлэгджээ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч 16 настай Швед охин Грета Тунбэрг. Тэрбээр НҮБ-ын хуралд оролцож дэлхийн удирдагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодитой алхам хийхгүй байгааг шүүмжилж байсан. Тэрээр өнгөрсөн баасан гарагт Италийн Турин хотод нэгэн арга хэмжээнд оролцож үг хэлжээ.

Тус арга хэмжээний үеэр “Дэлхийн удирдагчид үүрэг хариуцлагаас зугтахыг оролдож байна. Бид тэднийг гарах гарцгүй болгож, бидний ирээдүйг хамгаалах ажлыг хийлгүүлэх ёстой” гэжээ.

Грета Тунбэрг дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх залуу үеийн хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт TIME сэтгүүлийн оны онцлох хүнээр нэрлэгджээ.

Эх сурвалж: BBC