Та байгаль орчиндоо юу өгч байна вэ?

COP25 Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн дээд хэмжээний уулзалт Испани улсын Мадрид хотноо энэ сарын 3-12-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэ үеэр тус хуралд оролцож буй залуус өөрсдийн гарагаа аврахын тулд хийж буй өдөр тутмын дадлуудаа хуваалцжээ.

Тейли Терена Бразил

“Би эмийн сангаас эм авч хэрэглэдэггүй. Зөвхөн байгалийн эмийг хэрэглэдэг. Ой устаж байгаагаас шалтгаалан бид ургамал модоо хамгаалах ёстой.”

Жэйкоб Уиленц АНУ

“Би шаардлагагүй үед утсаа унтраадаг. Өдөртөө хагас юм уу цагийн хугацаанд л гар утас ашигладаг.”

Тэула Фруйеан  Самао

“Би минимализмын хэвшүүлэхийг хичээсэн. Хэрэглээгээ багасгаж хуучин хувцас худалдаж авах гэх мэт. Энэ нь ч надад таалагддаг.”

Ханна Бруне АНУ 

“Хэрэглээгээ хянаж мах бага иддэг. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх юм уу дугуй унахыг илүүд үздэг.”

Софи Хэбден Англи

“Охин маань цагаан хоолтон. Мөн манай гэр бүл энэ зун байшингаа сольж алхаж очиход бүх зүйлтэйгээ ойр байхаар байрлал сонгосон.”

Аденике Оладосу Нигери

“Бид гэрлээ хэмнэх үүднээс үдээс хойш гэрлээ асаадаггүй.”

Абдулрахман Али Аль Муфта Катар

“Жижиг машин авах хэрэгтэй. Мөн түлшнийхээ хэрэглээ болон хийж буй үйлдлээсээ гаргаж буй хог хаягдлаа хянах.”

Габриел Гуарна АНУ

“Би хуванцар савны хэрэглээгээ хянахыг хичээдэг. Энэ нь үнэхээр хэцүү. Гэхдээ өөрсдийн гарагаа аврах нь хамгийн чухал учир хичээж л байна.”  

Франсиско Да Силван Пияно Бразил

“Бид дэлхийгээ өөрсдийн гэр орон гэж харах хэрэгтэй. Хэрвээ чи хувиа хичээсэн бодлоор хандах юм бол хүссэн зүйлдээ хүрч чадахгүй. Тиймээс эцэг эхийнх нь хувьд та хүүхдэдээ заах хэрэгтэй.”

Эх сурвалж: BBC