2020 оны Токиогийн олимпд ямар ямар технологийн дэвшлийг ашиглах вэ?

Токио 2020 оны олимпийг тогтвортой шийдэл болон техник технологийн дэвшлийг ашиглан зохион байгуулахаар төлөвлөж байна.

  1. Олимпийн бүх тэмцээн уралдааныг сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины эрчим хүчнээс гаргана.
  2. Гар утсанд бага хэмжээгээр агуулагддаг алт, мөнгө, зэсийг гарган авч олимпийн 5000 медалийг хийнэ. Үүнд зориулж 80000 хуучин утас болон бусад төхөөрөмжийг хандиваар цуглуулсан байна.
  3. Жолоочгүй такси. Зочид ухаалаг утсаараа хаалгыг нь нээж мөн төлбөрөө ч төлөх боломжтой. Уг санаа нь хандалт ихтэй байгаа бөгөөд 1500 хүн туршиж үзэх хүсэлтээ илгээсэн байна.
  4. Роботууд гадаадын зочдод орчуулга хийхээс гадна ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй зочдын ачаа тээшийг зөөж үйлчилнэ. Мөн зохион байгуулагчид роботыг хэрэгцээтэй газар бүр байршуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: World Economic Forum