Шинэ шийдэл

Канад улсад “Change Toothpaste” нэртэй шахмал шүдний ОО-г үйлдвэрлэж эхэлсэн байна. Дэлхийд жил бүр 900 сая гаруй шүдний ОО-ны сав хогийн цэг болон далай руу хаягддаг. Уг сав нь байгальд 500 жилийн дараа бүрэн задардаг тул байгаль дэлхийгээ хамгаалах бас нэгэн дэвшилтэт шийдэл болжээ. Баглаа боодол болон орц найрлага нь 100 хувь натурал гэдгээрээ онцлог гэнэ.