Хортой жимс яагаад ургадаг юм бол гэж та гайхаж байсан уу?

Жимст ургамал болоод жимс иддэг амьтан хоёр хоорондоо ихээхэн ашигтай хамтран ажилладаг гэж хэлж болноо. Жимст ургамал өөрийн үрийг шинэ газарт суулгах, байнга нэг газраа ургаж хортон шавжинд идэгдэж устах зэрэг аюулаас хамгаалах шаардлагатай байдаг. Нөгөө талаас жимс бол ургамлын маш зөөлөн хэсэг учраас шууд залгихад тохиромжтой тул амьтад идэх дуртай. Идсэн жимсээ боловруулж үрийг нь үржил шимтэй өөр газар олж гадагшлуулдаг байна. Хортой жимс яагаад ургадаг талаар мэдэхийн өмнө ургамал яаж жимсийг хордуулдаг вэ? гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Ургамал нь төрөл бүрийн химийн нэгдэл үүсгэдэг бөгөөд тэдгээрийн зарим нь ургамлын амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэдэггүй учраас хоёрдогч нэгдэл гэж нэрлэгддэг. Харин хоёрдогч нэгдэл үр болон боловсрогдох үедээ хортой нэгдэл болж хувирдаг. Тэгвэл одоо хамгийн чухал асуултандаа хариулт өгье. Жимст ургамал аль болох их газрыг хамарч хол тарж ургахын тулд амьтдыг үр авсан ургамлаас нь хол нисгэх шаардлагатай болно. Тийм ч учраас амьтдын биед бага хэмжээгээр нөлөөлдөг хор гадагшлуулж тэднийг өөрсдөөсөө холдуулдаг байна.