Нарны эрчим хүч хураагуур бүхий авто зам ашиглалтанд оржээ

Хятадын Жижань хотод нарны зай хураагуур бүхий авто зам ашиглалтанд оржээ. “China Daily” сонинд мэдээлснээр энэхүү зам нь 2 км урттай бөгөөд гурван давхар хучилттай гэнэ. Хамгийн доод давхаргын хэсэг нь тусгаарлагч, дунд давхаргад нь нарны эрчим хүчийг цуглуулах хавтан, хамгийн дээр нь хамгаалах зорилгоор бетон хавтангаар хучиж өгчээ.

Хятадын “Quartz” сайтанд бичсэнээр тус зам нь нийт 5,875 квадрат метр талбайтай бөгөөд жилд 1 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Нэг квадрат метр тутамд 3000 юань буюу 42.6 ам.доллар зарцуулсан байна. Нарны эрчим хүч цуглуулах зам нь АНУ, Голланд, Япон зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын анхаарлыг ихээр татаж байгаа бөгөөд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тус ажлыг ухаалаг үйлдэл гэхээс илүүтэй мөнгөний гарз боллоо гэж дүгнэжээ. Ямартай ч  улс орнууд тус ажлыг өртөгдөө хүрэхүйц ашигтай байж чадах нь уу хэмээн андан суугаа байх.

БНХАУ-ын хувьд дэд бүтцийн томоохон төслүүд нь дэлхий нийтийн анхааралд өртдөгийн учир нь байнга шинийг эрэлхийлсэн, содон, анхдагч ажлуудыг сэдэж хэрэгжүүлдэгтэй холбоотой. Өнгөрсөн жил л гэхэд “туннелэн автобус” дэлхий нийтийг гайхшруулж байлаа. Тэгэхээр шинээр гарч буй тус эко-технологи хэр үр өгөөжтэй ажил болсон эсэхийг цаг хугацаа харуулах нь ээ.