Цэнхэр гариг маань 10 зүйлээр бүл нэмжээ

Жил бүр дэлхийд 15 мянга гаруй шинэ зүйлийн амьтан шинээр олддог гэхэд итгэмээргүй. Зарим амьтад үзэсгэлэнтэй, ухаантай байхад зарим нь мутацид орсон мэт жихүүдэс төрөм төрхтэй. Шинээр олдож буй зүйл бүрийн амьтдыг эрдэмтэд ямар нэгэн төрөлд хамруулан судлаж байгаа аж. Ингээд сүүлийн хоёр жилийн хугацаанд үүссэн шинэ зүйлийн амьтдаас хамгийн сонирхолтой гэсэн 10 амьтныг танилцуулъя.

18 см урттай “flapjack” буюу давжаа наймаалж гэж нэрлэгддэг энэхүү амьтан нь 1990 онд судлаачдын эрэл хайгуулын үр дүнд далайн түвшнээс доош 326 метрийн гүнээс олдож байжээ. Гэвч хэрхэн өөрийгөө хамгаалдаг болоод амьд үлдэх чадварынх нь талаар ямар ч судалгаа байдаггүй гэнэ. Тэр ч байтугай албан ёсоор нэр хүртэл өгөөгүй байгаа аж.

 

“Сичуан бутны жиргээч шувуу/ Sichuan bush warbler/ нэртэй тус шувуу нь Хятадын төвд орших таван уулын бүс хэмээх битүү ойгоос олдсон байна. Ижил зүйлийн бусад шувуудаас ялгарах зүйл нь түүний гаргаж буй дуу авиа гэнэ. Ямар ч байсан жиргээч шувуудын өөр хоёр зүйлтэй генетикийн хувьд төстэй байгааг тогтоогоод байгаа гэнэ.

 

АНУ-ын Лос Анжелес хоттой ойролцоо орших Каталина арлын агуй дотроос энэхүү шинэ зүйлийн сам хорхойг олжээ. Хамгийн том биетэй нь л гэхэд ердөө 0.5 мм хүрдэг гэнэ. Ампиподс /Amphipods/ гэж нэрлэдэг хавч хэлбэрийн бүлэгт хамруулан судлаж байгаа аж.

 

Нууцлаг эрвээхэй гэж нэрлэгдээд буй энэхүү амьтан нь маш эртний улбаатай гэдэг нь тогтоогдсон боловч Австралийн шинжлэх ухааны нийгэмлэг дөнгөж 2017 онд л нээн илрүүлсэн байна. Тус эрвээхэй нь нас биенд хүрэхээрээ ганцхан өдөр амьдраад үхдэг гэнэ. Нэг өдрийн дотор хүр хорхойн үүрнээсээ гарч, хосоо олоод, үржээд, үхдэг хачирхалтай амьтан байгаа биз.

 

Энэхүү бадмаараг мэт улаан өнгөтэй далайн морийг 2015 онд Өмнөд Австралийн музейн судлаачид олжээ. Далайн гүнд биднийг гайхшруулах олон нээлтүүд байдаг гэдгийн нэгээхэн жишээ болсон тус далайн морь нь 230 см урттай аж.

 

“Сүнсэн акул”-ын төрөлд багтах энэхүү шинэ зүйлийн акул нь Шинэ Зеландын далайгаас олдсон бөгөөд өнгөрөгч онд олон нийтэд албан ёсоор танилцуулжээ. Бусад зүйлүүдээ бодоход биеэр арай жижиг бөгөөд ихдээ 60 см урттай болдог гэнэ.

 

Савхан шавжны төрөл зүйл дотроо хамгийн урт, томдоо тооцогдох шинэ зүйлийн энэхүү шавж нь Вьетнам улсаас олдсон байна. Одоогоор хамгийн урт нь 56.7 см гэж тогтоогджээ.

 

Калифорнийн шинжлэх ухааны академынхан шинэ зүйлийн нялцгай биетэнг олжээ. Далайн нялцгай биетэн нь жижиг махчин амьтад болон шүрээр хооллогч амьтдын хоорондын зүй тогтлыг зохицуулах маш чухал үүрэгтэй юм. Мөн далай, тэнгисийн амьтад, ургамлын экологийн харилцаа, үүргийг ойлгож судлахад тусалдаг. Энэхүү амьтан нь шим тэжээлээ бусдад өгч, өөрийн тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлдэг ухаантай амьтан аж.

 

Намибийн заанан алаг даагын төрөлд багтах шинэ зүйлийн энэхүү алаг даага нь 19 см урттай, 28 грамм жинтэй маш жижиг сүүн тэжээлтэн аж. Зарим тохиолдолд урт хамарт хулгана ч гэж нэрлэдэг.

 

Өтөн могой гэж нэрлэгдээд буй шинэ зүйлийн тус амьтан нь могой загасны төрөлд багтана. Өтөн могой гэсэн зүйл дотроо хамгийн том буюу 152 см урттай аж.