Хүний булш, чандарнаас мод ургуулах технологи дэлхийг шуугиулж байна

Уламжлалт авснуудад хэрэглэгддэг мод, нийлэг материалтай зөөлөвч, авс байрлах газрын эргэн тойрныг бүрэх бетон гээд зардал, ажиллагаа ихтэй материалуудыг дэлхий нийтээрээ оршуулга үйлдэхэд хэрэглэж байна. Харин Италийн дизайнер Раул Брэтзэл, Анна Ситэлли нар “Capsula Mundi” буюу “Дэлхийн капсул” нэртэй технологийг нийтэд танилцуулжээ. Энэ нь чандар хийх зориулалт бүхий өндгөн хэлбэртэй, органик бүрхэвч /авдар/ юм. Тус бүрхэвчийг дахин боловсруулсан хуванцраар хийдэг аж. Чандарыг бүрхэвчин дотор хийсний дараа дээр нь үр суулгаж, суулгасан үрээ чандартай холбох зорилго бүхий технологиос бүтжээ. Навчит болоод шилмүүст төрлийн моддын үрнээс сонгож суулгадаг гэнэ. Ингээд газарт булсан чандарнаас мод ургаж эхлэнэ гэсэн үг. Хүний булш, чандар зэргээс мод ургуулахад хангалттай хэмжээний шим тэжээл ялгарсаар байдаг гэнэ. Нүүрстөрөгчийн ул мөр хүний биед мөнх оршдог гэж хэлэхэд болно.

“Булшны чулууны оронд мод ургаж, хүний бие махбод мөнх нойрсож байхдаа өөр бусдад шинэ амьдрал бэлэглэнэ гэдэг гайхалтай биш гэж үү” хэмээн тус технологийг зохион бүтээгчид ярьсан байна.

Зөвхөн чандар ч биш булшинд ч мөн энэхүү технологийг нэтрүүлэх аргыг одоо судлаж байгаа гэнэ. Дэлхийн янз бүрийн зан заншилтай улс орнууд тэнгэрт одогсдоо өөрсдийн уламжлалын дагуу оршуулдаг. Тэгвэл байгаль орчинд маш их ээлтэй энэхүү технологийг улс орнууд хүлээн авч хэрэгжүүлэхэд бэлэн болов уу гэдэг дээр “Capsula Mundi”-гийн зохион бүтээгчид болоод эрдэмтэд санаа зовж буй гэнэ.

Эх сурвалж: cnn.com