Дэлхийн хамгийн ухаантай амьтад

Хүний хүүхэд мэндэлсэн цагаасаа орчин тойрноосоо суралцаж оюун ухааны хувьд зах хязгааргүй мэт сэтгэж чаддаг. Энэ нь дэлхийн бусад амьтнаас хүнийг ялгаатай болгодог мэт. Гэвч нохойны үнэнч зан хийгээд хамгаалах зөн совин, мичний гаргадаг хүнтэй төсөөтэй үйлдлүүд, дельфины найрсаг нөхөрсөг зан гээд хүнээс бусад амьтад ухаан муутай гэж хэлэхийн аргагүй зан чанарыг тус тус агуулсан байдаг аж. Зарим тохиолдолд бид тэднээс суралцмаар ч юм шиг санагдах тохиолдол байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн ухаантай амьтдын ухаалаг болгодог чанаруудыг нь мэдэж авъя.

  1. МИЧ

Мич нь хүнээс гадна дэлхийн хамгийн ухаантай амьтан юм. Шинжлэх ухааны олон онолд хүнийг мичнээс үүссэн гэж үздэг. Тэгвэл мич нь харилцаанд орохдоо маш идэвхитэй ханддаг. Олон төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлж чаддаг байна. Шимпанзе, оронгутан, горилла, бонобос зэрэг сармагчинг бодвол том биетэй, сүүлгүй төрлийг бид мич гэж нэрлэдэг.

  • Гэр сууцаа өөрсдөө барьдаг. Хоол олохын тулд өөр өөр багаж хэрэгсэл ашигладаг
  • Гориллагийн ДНК хүнийхтэй хамгийн төстэй
  • Мичнүүд хүнийг тухайн үеийн байгаа байдлаар нь ойлгож чаддаг. Хүний хэл дээр үг сурч чадна
  • Орчин тойрноосоо байнга суралцдаг
  1. ДЕЛЬФИН

Дельфин маш яриа амьтан бөгөөд олон янзын авиа гарган хүнтэй ярилцдаг. Тэд маш хурц хараа, соргог чихтэй учир усны мандал дээр үсрэн гарах үедээ хүний хэлснийг сонсож чаддаг байна. Дельфин нь гүн гүнзгий бодох чадвартайн дээр хэлсэн зааврыг маш сайн дагадаг. Зааж өгсөн зүйлсийг маш амархан сурдаг ухаалаг амьтан юм.

-Дельфины тархины хэмжээ биетэй нь харьцуулахад том

-Янз бүрийн сэтгэл хөдлөл илэрхийлж чаддаг

- Орчин тойрноосоо суралцах чадвартай

- Амарч байх үед нь тархиных нь нэг хэсэг ажиллсаар байдаг. Энэ нь сонор сэрэмжтэй байхад нь тусалдаг байна

  1. ЗААН

Заан бол дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан. Азийн ёс заншилд заанууд мэргэн ухааны бэлэг тэмдэг байдаг бөгөөд сайн ой тогтоолттой, ухаантай гэдгээрээ алдартай. Юуг ч мартдаггүй. Заан нь газар нутгаа сольсон ч хүнсээ маш хурдан олох чадвартай. Хэрвээ нэг заан нь гэмтчихвэл бусад нь тусалдаг.

  • Нийгэмсэж чаддаг
  • Дор хаяж 100 өөр хүний хоолойг ялгаж таньдаг
  • Баяр хөөртэй, гунигтай, тогломоор санагдсанаа илэрхийлэх зэрэг сэтгэл хөдлөл их гаргадаг
  • Хоолоо олохын тулд багаж хэрэгсэл ашиглаж чаддаг
  1. НОХОЙ

 Хүний хамгийн үнэнч анд. Дундаж нохойн оюун ухаан 2 настай хүүхдийнхтэй ижил. Үүн дээр нэмээд гайхалтай үнэрлэх чадвар хийгээд хамгаалах зөн совин, хүний ертөнцөөс хурдан суралцдаг зэрэг чанаруудыг үндэслэж үзээд дэлхийн хамгийн ухаантай амьтдын тоонд зүй ёсоор багтаадаг байна.

  • Хүний бүтээсэн зүйлс, хүрээлэн буй орчноос суралцах чадвар нь бусад амьтдынхаас хамаагүй өндөр
  • Ойлгох чадвар өндөр
  • Дасан зохицох чадвар сайтай
  • Сая сая үнэрийг төвөггүй тодойрхойлдог
  1. НАЙМААЛЖ

Сээр нуруугүйтний аймаг дотроо хамгийн ухаантай амьтан нь наймаалж аж. Дайснаас, гадны халдлагаас өөрийгөө хамгаалахдаа санаанд оромгүй аргуудыг хэрэглэдэг гэнэ.

  • Эд юмс хэрэглэж чаддаг цорын ганц сээр нуруугүй амьтан
  • Бяцхан зулзага нь бусдаасаа маш амархан суралцаж орчиндоо дасан зохицдог
  • Үнэрлэх чадвар сайн
  • Махчидаас зугтахын тулд биеийнхээ хэлбэрийг янз бүрийн дүрсэд хувиргаж чаддаг
  • Наймаалж нь янз бүрийн бүрхүүл ашиглан бамбай хийж өөрийгөө нууж чаддаг
  1. ГАХАЙ

Гахайг барууны орнуудад гэрт тэжээх нь элбэгшсээр. Нохойноос дутахгүй ухаантай, хөгжилтэй амьтан гэдгийг нь нээн илрүүлсэн болохоор тэр шүү дээ. Судалгааны явцаас харахад гахай нь хүний нялх хүүхэд, нохой хоёроос ч илүү танин мэдэхүйн чадвар нь хөгжсөн байсан гэнэ.

  • Гахай эзэнтэйгээ бүх зүйлийг хамт хийх дуртай байдаг гэнэ
  • Нэг нэгэнтэйгээ харьцахын тулд 20 өөр янзын дуу авиа гаргаж чаддаг. Дөнгөж төрсөн тоорой хүртэл дуу авиа ялгаж чаддаг учраас ээжтэйгээ тэр даруй харьцаж эхэлдэг гэнэ.
  • Гахайг маш заваан амьтан гэдэг хүмүүсийн нийтлэг ойлголт байдаг. Гэтэл гахай тухайн орчиндоо яаж өсөж байгаагаасаа хамаарч дасан зохицдог гэнэ. Цэвэр орчинд тэжээвэл ямар ч амьнаас дутахааргүй цэвэрч амьтан болдог аж
  • Шинэ ургамал ургах зай талбайг цэвэрлэж өгдөг хөрсөнд ээлтэй амьтан
  1. УСНЫ ХАЛИУ

Халиу бол усан доторх хамгийн жижиг биетэй сүүн тэжээлтэн. Тоглож наадах маш их дуртайгаас гадна чулуу, мөчир зэргийг ашиглан хоол олох чадвартай. Мөн тухайн амьдарч буй усныхаа хог хаягдлыг түүж цэвэрлэдэг гэнэ.

Усны хэлбэлзэлийг мэдэрч аюултай дайсан хэр ойр байгааг мэдэрч чаддаг. Хамгийн өхөөрдөм зүйл нь усны халиу бүжиглэдэг мөн гулсамтгай шавар шавхайтай хэсэгт уруугаа гулгаж тоглодог.

  1. ХЭРЭЭ

Хэрээ бол дэлхийд хамгийн их тархсан шувууны зүйл мөн. Хүнээс айхгүй байна гэдэг нь ухаан муутайн шинж бус харин ч хүнээс цаадах асуудалд байнгын анхаарал хандуулдагт оршино. Үүр барих, хоолоо олж идэхдээ өөр ямар ч төрлийн шувуунаас гарахгүй ухааныг зарцуулдаг гэнэ.

  • Зарим онцгой төрлийн тотьнуудыг эс тооцвол хэрээ хамгийн том тархитай шувуу гэнэ. Хүний нүүр царайг төвөггүй ялгаж таньж чаддаг ба бусад шувуудаас хоолоо нуух чадвартай. Нөхцөл байдалдаа тааруулан янз бүрийн багаж хэрэгсэл ашиглах чадвартай.
  • Хоол олохын тулд хүмүүний ертөнцтэй нягт холбоотой болжээ. Жишээ нь, хушгийг хагалж самрыг нь идэхийн тулд машин зам дээр унагааж дээгүүр нь машин гарч өнгөрөхийг хүлээдэг.
  • Махчин шувуудаас өөрийгөө хамгаалахын тулд чулуу шидэх гэх мэт арга хэмжээ авдаг байна
  1. ШОРГООЛЖ

Амьтны ертөнцөд хамгийн жижиг биетэй байна гэдэг нь хамгийн жижг тархитай байна гэсэн үг биш ээ. Харилцаа холбооны тал дээр маш их сэтгэл хөдөлгөсөн зүйл хийдэг төрөл бол шоргоолж. Нэг хүнд ойролцоогоор 12 мянган төрөл зүйл болон 1.5 сая шоршоолж ноогдоно . Динозавр дэлхий дээр гүйлдэж явахад шоргоолж тэнд байж л байсан.

-Шоргоолжнууд хүнээс 50 сая жилийн өмнөөс газар тариалан эрхэлдэг болжээ.

- Үр тариа тарих, түүнийг цуглуулах, хэдэн мянган км зөөх үүрэг бүхий дээд зэргийн зохион байгуулалттай салаануудаас бүрддэг.

       10.  ХАЛИМ

Халимны хэд хэдэн зүйл нь яг дельфин шиг ухаантай. Гэвч хэмжээ нь томрох тусам сургах, сорих гэдэг хэцүү. Халим амьтны зан араншин судлаач эрдэмтдээс дээд зэргийн оноо авч чадсан ухаалаг амьтан болохынхоо хувьд доорх онцгой араншинг өөртөө агуулдаг байна.

  • Сперм(sperm) гэх зүйлийн халим нь бусад халимнаасаа хамаагүй илүү ухаантай гэнэ
  • Тархинд байх ёстой нэгэн төрлийн эс хамаагүй их учир танин мэдэхүйн чадвар өндөр байдаг гэнэ
  • Халимнууд нэг нэгэнтэйгээ холбогдохдоо онцгой дуу чимээ гаргадаг
  • Маш нийтэч зантай амьтан