Гэрийн эдийн засгаа хэмнэх санаанд оромгүй арга

Хэмнэж болох бүхнээ хэмнэж сурах нь ойр зуурын зүйлсээс эхэлдэг. Энэ удаад уншигч таньд цахилгаан хэрэглээний сул талыг тооцоолон үзүүлье. Таньд ойлгомжтой байх үүднээс ижил ам бүлтэй хоёр айлыг харьцуулан харуулахаар шийдлээ. Нэг нь цахилгаан их хэмжээгээр хэрэглэдэг. Харин хоёр дахь нь ихээхэн сонирхолтой аргаар мөнгөө хэмнэдэг айл юм.

Уншигч таньд Болдоогын гэр бүлийг танилцуулъя. Болдоо бол дөрвөн гишүүнтэй айлын гэрийн эзэн. Тэрээр эко бүтээгдэхүүн болоод мөнгө хэмнэх аргад төдийлөн анхаардаггүй нэгэн. Болдоогийн гэр бүл цахилгаан хэрэгсэл хэрэглэхийг илүүд үздэг. Тиймдээ ч цахилгаан плитка, цахилгаан халаагуур хэрэглэж хоол хүнсээ бэлтгэх, гэр орноо халаахыг илүүд үздэг. Болдоогийн цахилгааны сарын хэрэглээ 250 кВт гардаг мөн цахилгаан тоолууртай. Цахилгаан тоолуур нь өдрийн цагаар өдөрт 104.30 төгрөг, оройн цагаар өдөрт 77.10 төгрөг буюу бусад тоолууруудтай харьцуулахад харьцангуй үнэ өндөртэй. Болдоогийн гэр бүлийн  хувьд өдрийн хэрэглээ нь нийт цахилгааны хэрэглээний 70%-ийг, орой, шөнийн хэрэглээ нь 30%-ийг эзэлдэг байна. Үүнээс цахилгаан хамгийн их зарцуулдаг цахилгаан “плитка” сард – 65 кВт, цахилгаан халаагуур буюу тэнн нь /хоногт хоёр цаг асаахад/ сард 50 кВт цахилгаан “иддэг” байна. Дээрх хоёр хэрэгслийг Болдоогийн гэрийнхэн зөвхөн өдрийн цагаар ашигладаг. Ингээд “цахилгаан Болдоо”-гийн  сарын хэрэглээг доорх хүснэгтээс харъя.

Цахилгаан тоолуур

Цахилгааны төлбөр /сард.төг/

Үүнээс цахилгаан плитка, цахилгаан халаагуурын төлбөр
/сард.төг/

1

Өдрийн хэрэглээ /өглеөний 06.00 цагаас шөнийн 21.00 цаг хүртэл/

18252

11995

2

Орой, шөнийн хэрэглээ /оройн 21.00 цагаас өглөөний 06 00 цаг хүртэл/

5782

 

Нийт

24034

11995

Тэгэхээр Болдоогийн гэр бүлийнхэн сард 11995 төгрөгийг зөвхөн цахилгаан плитка, цахилгаан халаагуур хэрэглэсний төлөө төлдөг байх нь.

Одоо Батаагийн гэр бүлтэй танилцъя. Тэрээр мөн л дөрвөн гишүүнтэй айлын эзэн. Батаа байгаль экологид ээлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс гадна шинэ дэвшилтэт техник технологийн давуу талыг ойлгож хэрэглээндээ нэвтрүүлэхийг илүүд үздэг. Батаа  газан плитка ашигладаг. Цахилгаан 800 ккл дулаан ялгаруулдаг. Газ буюу хийн түлш нь 11000 ккл дулаан ялгаруулдаг. Бараг 11 дахин их байна. Газын плитка нь цахилгаан плитканаас 11 дахин хурдтайгаар хоолыг буцалгана гэсэн үг. Мөн агаарыг тэр хэмжээгээрээ хурдтай шатаадаг учир хоол хийнгээ гэрээ халаах боломжтой учир цахилгаан халаагуур буюу тенн хэрэглэх шаардлагагүй. Батаагийнх 10 кг хийн түлшийг дунджаар гурван сар хэрэглэдэг гээд тооцвол 26 мянган төгрөгийг гурван сард зарцуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл сард 8300 төгрөгийг хийн түлшинд зарцуулдаг байх нь. Энэ нь Болдоогийн гэр бүлтэй харьцуулахад сард 3695 төгрөгийг хэмнэж байна гэсэн үг. Жилээр тооцвол 44340 төгрөг хэмнэжээ.

Дээрх хоёр айлын жишээнээс та эдийн засгийн хэмнэлтийг харж чадсан байх. Уншигч та цахилгааны хэт үрэлгэн байдлаа зогсоож хийн түлш хэрэглэснээр цахилгаан станцуудад ирэх ачааллыг бага ч гэсэн багасгаж станцын нүүрсний хэрэглээг тануулснаар хорт утаа багасаж, таны хувийн амьдралд ч мөн өөрчлөлт орохыг анзаарах болно. Газ нь шаардлагатай энергийг богино хугацаанд гаргадгаараа цагийг хэмнэнэ. Утаа, тортог, үнс, хорт бодис бусад түлштэй (мод, нүүрс, бензин, дизель) харьцуулахад маш бага хэмжээгээр гаргадаг. Нүүрснээс даруй дөрөв дахин их дулаан ялгаруулдаг. Хэрэглэхэд хялбар ба аюулгүй ажиллагааг хангавал аюулгүй түлш. Монголчууд газны хэрэглээнээс ерөнхийдөө хол. Яахав нийт аж ахуй нэгжийн Хааяа аялал зугаалгаар явахдаа газан плитка хэрэглэх, тог тасрах үед ашиглах гэх мэт тохиолдолд л хэрэглэдэг нь ажиглагддаг. Яагаад газыг өдөр тутмын хэрэглээндээ ашигладаггүй нь ганц шалтгаантай. Газ аюултай гэсэн нийтлэг ойлголттой байдагаас тэр. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд урд, хойд хөршүүдээс эхлээд хийн түлшний давуу талыг ойлгон иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээнд оруулахын тулд бодлого явуулах болжээ. Хятад улс хорт утааг багасгах үүднээс нүүрсний хэрэглээг танаж хийн түлш хэрэглэхийг иргэддээ уриалж, аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулж байна. Харин ОХУ-ын хувьд байгалийн хийн хамгийн их нөөцтэй орон болохынхоо хувьд Европын улсууд руу гарах байгалийн хийн хоолой барих зорилгыг тээн бодлого болгон хөгжүүлж явна. Энэ нь Европын орнуудад газны хэрэглээ өндөр байдгын баталгаа юм. Орчин үеийн угсармал орон сууц болон хот суурин газраас алслагдмал дэд бүтэц хөгжөөгүй суурин газарт байрлах амины орон сууц, үйлдвэр, үйлчилгээний газарт халуун ус эрчим хүчийг хийн хангамжийн тусламжтай шийдэх боломжтой. Одоогоор Монголд хийн түлшний хэрэглэгчдийн тоо 21 аймагт 30 гаруй мянга, Улаанбаатар хотод 14 мянга гаруй байгаа өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлт ч гэсэн хангалтгүй юм.