card
Шинэ шийдэл

Шинэ шийдэл

Канад улсад "Change Toothpaste" нэртэй шахмал шүдний ОО-г үйлдвэрлэж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
2020 оны Токиогийн олимпд ямар ямар технологийн дэвшлийг ашиглах вэ?

2020 оны Токиогийн олимпд ямар ямар технологийн дэвшлийг ашиглах вэ?

Гар утсанд бага хэмжээгээр агуулагддаг алт, мөнгө, зэсийг гарган авч олимпийн 5000 медалийг хийнэ. Үүнд зориулж 80000 хуучин утас болон бусад төхөөрөмжийг хандиваар цуглуулсан байна.

Дэлгэрэнгүй
Хүний булш, чандарнаас мод ургуулах технологи дэлхийг шуугиулж байна

Хүний булш, чандарнаас мод ургуулах технологи дэлхийг шуугиулж байна

Энэ нь чандар хийх зориулалт бүхий өндгөн хэлбэртэй, органик бүрхэвч /авдар/ юм. Тус бүрхэвчийг дахин боловсруулсан хуванцраар хийдэг аж. Чандарыг бүрхэвчин дотор хийсний дараа дээр нь үр суулгаж, суулгасан үрээ чандартай холбох зорилго бүхий технологиос бүтжээ. Навчит болоод шилмүүст төрлийн моддын үрнээс сонгож суулгадаг гэнэ. Ингээд газарт булсан чандарнаас мод ургаж эхлэнэ гэсэн үг. Хүний булш, чандар зэргээс мод ургуулахад хангалттай хэмжээний шим тэжээл ялгарсаар байдаг гэнэ. Нүүрстөрөгчийн ул мөр хүний биед мөнх оршдог гэж хэлэхэд болно.

Дэлгэрэнгүй
Нарны эрчим хүч хураагуур бүхий авто зам ашиглалтанд оржээ

Нарны эрчим хүч хураагуур бүхий авто зам ашиглалтанд оржээ

“China Daily” сонинд мэдээлснээр энэхүү зам нь 2 км урттай бөгөөд гурван давхар хучилттай гэнэ. Хамгийн доод давхаргын хэсэг нь тусгаарлагч, дунд давхаргад нь нарны эрчим хүчийг цуглуулах хавтан, хамгийн дээр нь хамгаалах зорилгоор бетон хавтангаар хучиж өгчээ.

Дэлгэрэнгүй
Хашаагаа чулуугаар чимэглэх санаанд оромгүй аргууд

Хашаагаа чулуугаар чимэглэх санаанд оромгүй аргууд

Мод, ургамал тариалах ач холбогдлыг бид мэддэг ч хүрээлэн буй орчноо хангалттай ногоон байлгаж чадахгүй байна. Их ажлын дараа гэрлүүгээ ирэхэд аятай, тухтай, цэвэр  цэмцгэр орчин угтвал ажлын бүх ачаалал мартагдаж сайхан амарч чадна шүү дээ. Дизайны шийдэл, байгалиас өгөгдсөн эерэг энерги татагч чулуунууд, өнгө үзэмж нэмэх ургамалууд бүгд нийлж таны хашааг өөр хаана ч байхгүй тухтай, үзэмжтэй газар болгох боломж бий. Ялангуяа гэр хороололд амьдардаг хашаатай айлууд олон янзын байдлаар хямд аргаар хашаагаа тохижуулах боломжтой байдаг. Жижиг талбайтай байсан ч хамаагүй байгалийн чулуу, мод, ургамалыг ашиглаж хашаагаа тохижуулах хэд хэдэн санааг хэрхэн хийх заавар бичлэгийн хамт бэлтгэлээ.

Дэлгэрэнгүй
Эко сургууль болох 7 алхам

Эко сургууль болох 7 алхам

Экологийн боловсролыг дээшлүүлж, эх оронч үзлийг төлөвшүүлэх замаар эх дэлхийгээ, эх орноо, унаган байгалиа үеийн үед хямгадан авч үлдэх боломжтой юм. Энэхүү боловсрол, төлөвшлийг олж авах, хүрээлэн буй орчноо цэвэр байлгах чухал ухамсрыг сурагч байхаасаа эхлэн сурснаар хүрээлэн буй орчиндоо зөв хандлагатай нэгэн болдог нь бусад улсын жишиг дээр харагдсаар байна.

Дэлгэрэнгүй
Ногоон байшингийн “анатоми”

Ногоон байшингийн “анатоми”

Ногоон байшин гэж юу вэ? Та энэ тухай сонссон уу? Ногоон байшин гэдэг нь архитектурын салбарт сүүлийн үед бий болж буй чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчинд ямар ч хоргүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, экологид ээлтэй барилга байгууламж юм. Үүнийг бид мэддэг ч яг яагаад байгальд хор хөнөөлгүй юм бол оо? гэдгийг тэр бүр нарийвчлан мэддэггүй. Тэгвэл ногоон байшингийн бүтэц ямархуу байдаг юм бол гэсэн асуултанд хариу өгөхөөр энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Дэлгэрэнгүй
Модны хожуулыг устгах нь яагаад чухал вэ?

Модны хожуулыг устгах нь яагаад чухал вэ?

Шинэ техник, технологийн буландаа хожуул устгах дэвшилтэт төхөөрөмжүүдийг танилцуулж байна. Гэхдээ эхлээд модны хожуулыг устгах нь яагаад чухал байдаг талаар хэд хэдэн шалтгаан дурьдъя.

Дэлгэрэнгүй