Танилцуулга

Ногоон хөгжлийг дэмжигч Ногоон хөгжил амьд байгалийн хүрээлэнгийн цахим хуудсанд зочилж буй танд талархал илэрхийлье. Байгаль орчныг хамгаалах, байгалийн элдэв гамшиг болох цөлжилт, бохирдол, хүний хүчин зүйлсээс хамааралтай эко системийн доройтол, сүйрлийн нөлөөг багасгах чиглэлээр бусад төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах  чиглэлээр 2017 онд манай хүрээлэн байгуулагдаж байв. Өнгөрсөн жилийн хугацаанд бид Монголын газар тариалан, хүнсний ногооны салбарын бизнес эрхлэгчдэд шинэ технологийг нэвтрүүлсэн, 100% органик гаралтай бордоо нийлүүлэх ажлыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлсээр байна.  

Мөн хүн ам ихээр төвлөрсөн суурин газрыг цөлжилт, бохирдлоос хамгаалах зорилго бүхий “Нэг сая төгөл” төслийг санаачлан БОАЖЯ, Ойн судалгаа хөгжлийн төв, Төв аймгийн байгаль орчны газар зэрэг төрийн болон хувийн  

 

 

 

 

 


хэвшлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр төслөө хэрэгжүүлсээр байна. Үүнээс гадна монгол улсын мөнгөн тэмдэгт- төгрөгтэй адил үнэ цэнэ бүхий бэлэн бус төлбөрийн хэрэгслээр тооцогдох Candy “Цахим мөнгө”-ийг олон нийтээс цуглуулж нэг сая төгөл бий болгох зорилго бүхий гэрээг Мобифинанс ББСБ-тай үзэглэж, ажилдаа шамдан ороод байгаа билээ.

Байгалийг жам ёсноос гажуудуулан өөрсдийн хэрэглээ болгон ашиглаж буй хүн төрөлхтний үйл ажиллгаанаас үүдэлтэй өөрчлөгдөж буй уур амьсгалд бага ч атугай эерэг нөлөө үзүүлж байгаа бидний үйл ажиллагааг бахархан хүлээн авч буй иргэдийн талархал, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэгээс манай хамт олон эрч хүч авч, цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, эх орныхоо ногоон хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллах зорилго өөд та бүхэнтэйгээ хамт урагшлан алхах болно.